-Аргын тооллын 12 сарын 3. Ням (Адьяа) гараг /2017/



-Аргын тооллын 12 сарын 3. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 15, хөх хулгана, чөлөөт эх-3 од, ус суудал, 7 улаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Овоо, лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:22-17:01.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад маш сайн, өлзийтэй төгс сайхан болно. Гэвч морь, бар, туулай жилтнээ цээртэй.
-Луу, бич, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтэн сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, равнайлах, хишиг даллага авахуулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, орон байшингийн суурь тавих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, нүүдэл хийх муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Зурхайч лам. Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ