-Аргын тооллын 12 сарын 2. Бямба (Санчир) гараг /2017/



-Аргын тооллын 12 сарын 2. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 14, харагчин гахай, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, огторгуй суудал, 8 цагаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:21-17:01.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болно. Гэвч могой, гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Туулай, хонь, гахай, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Хувраг тойн болох, мал худалдах, замд явах, насны буян бүтээх, эд мал авах, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Бэрийн үйл, үхэгсдийг оршуулах, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, ном номлох, сонсох, үр тарихад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам. Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ