-Аргын тооллын 11 сарын 22. Лхагва (Буд) гараг /2017/



-Аргын тооллын 11 сарын 22. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 4, харагчин үхэр, суулга-19 од, шороо суудал, 9 улаан мэнгэ, рашааны барилдлагатай өдөр. Лус тахихад сайн. Бага цас-12:32.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:08-17:08.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад баян, ноён болох, бие эрхтний хүч сайжирна. Гэвч хонь, могой, морь, хонь жилтнээ цээртэй.
-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, могой, морь жилтэн сөрөг муу.
-Бэрийн үйл, худалдаа наймаа хийх, модны үйл, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, нас уртасгах ном айлдуулах, эм найруулах, усан эмчилгээ хийлгэхд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, лам болох, гадагш өгөх, үр суулгах, хэрүүл тэмцэлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ