-Аргын тооллын 11 сарын 21. Мягмар (Ангараг) гараг /2017/



-Аргын тооллын 11 сарын 21. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 3, хар хулгана, онгоц-18 од, гал суудал, 1 цагаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:06-17:09.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад баясгалан, эд, мал, баялаг төгөлдөр болно. Гэвч морь, бич, тахиа, могой жилтнээ цээртэй.
-Луу, хулгана, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Гэр бүрэх, дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, мал адгуус муулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, худаг малтахад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ