2017 оны 10-р сарын 10-наас 10-р сарын 14-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.


2017 оны 10-р сарын 08-ны өдрийн 20 цагаас  10-р сарын 09-ний өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос 2-7м/с, зарим газраар 5-10м/с. Агаарын температур өнөө шөнө уулархаг нутгаар 10-15 градус, маргааш өдөр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар өнөө шөнө 5-10 градус хүйтэн, маргааш өдөр 1-6 градус дулаан байна.   
Ховд хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос 3-8м/с. Агаарын температур өнөө шөнө 7-9 градус хүйтэн, маргааш өдөр 2-4 градус дулаан байна.

2017 оны 10-р сарын  10-наас  10-р сарын 14-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 11,12-нд уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, нойтон цас, уулархаг нутгаар  цас орно. 
Салхи: 11,12-нд зарим газраар  7-12м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 15-17м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө  3-8 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ