2017 оны 09-р сарын 24-нөөс 09-р сарын 28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ...


2017 оны 09-р сарын 22-ны өдрийн 20 цагаас  09-р сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ.Зарим газраар бага зэргийн бороо, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс 5-10м/с, зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Агаарын температур уулархаг нутгаар өнөө шөнө 0-5 градус хүйтэн, маргааш өдөр 8-13 градус, бусад нутгаар өнөө 0-5 градус, маргааш өдөр  15-20 градус дулаан байна.   
Ховд хот орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруунаас 6-11м/с. Агаарын температур өнөө шөнө 5-7 градус, маргааш өдөр 17-19 градус дулаан байна.

 2017 оны 09-р сарын  24-нөөс  09-р сарын 28-ныг хүртэлх 5 хоногийн
цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас:  24, 25-нд зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орно. 
Салхи: 24,25,27-нд зарим газраар 14-16м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10м/с
Агаарын температур: Хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШгазраас мэдээллээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ