Аргын тооллын 8 сарын 20. Ням (Адьяа) гараг /2017/


Аргын тооллын 8 сарын 20. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 29, шарагчин туулай, найралт эх-7 од, огторгуй суудал, 4 ногоон мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр. Балжинням, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:53-19:56.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одно цээрлэ.
-Хонь, гахай, туулай, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтэн сөрөг муу.
- Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ