Аргын тооллын 8 сарын 19. Бямба (Санчир) гараг /2017/


Аргын тооллын 8 сарын 19. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын 27, шар бар, өглөгт эх-6 од, төмөр суудал, 5 шар мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:52-19:58.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийт сайн, сэтгэл амар болно. Гэвч бич, гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Морь, нохой, бар, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана сөрөг муу.
-Замд гарах, хөрөнгө оруулах, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, цацал өргөх, эм найруулах, ном эхлэн заалгах, худаг малтах, анд бололцоход муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ