-Аргын тооллын 8 сарын 18. Баасан (Сугар) гараг /2017/


-Аргын тооллын 8 сарын 18. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын 26, улаагчин үхэр, хэрцгий охин-5 од, шороо суудал, 6 цагаан мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:51-20:00.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүмүүс үс засуулахад амгалан жаргалантай сайн. Гэвч хонь, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээртэй.
-Могой, тахиа, үхэр, бич жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Газар хагалах, хөрөнгө оруулах, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, хот суурин, байшин барилгын суурь тавих, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ