Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ой боллоо.


Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төв байгуулагдсаны 80 жилийн ой энэ сарын эхээр боллоо. Энэхүү ойн хүрээнд тус Эрүүл мэндийн төвийн 80 жилийн түүхэн ном хэвлүүлж, номын баярыг тэмдэглэсэн байна. Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойд зориулан гаргасан уг номыг МУ-ын эрүүл мэндийн салбарын ахмад зүтгэлтэн, нэрт нийтлэлч П.Янсан болон Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч н.Солонго нар эмхтгэн гаргажээ. 80 жилийн түүхийг багтаасан номын баярт аймаг, сум орон нутгийн удирдлагууд болон Цэцэг сумын харьяат,  МУ-ын ардын эмч Хөдөлмөрийн баатар акедамич Начингийн Баасанжав, МУ-ын хүний гавьяат эмч Төмөрийн Шинэбаяр, Улаанбаатар хот дахь Цэцэг сумын Нутгийн зөвлөлийн дарга Занданбалын Цэдэнжав нарын хүмүүс оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ.

ВИДЕО: 

   


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ