-Аргын тооллын 8 сарын 15. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын 23, хөх нохой, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, мод суудал, 9 улаан мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:47-20:05.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад маш сайн, алдар төгс жаргалантай. Гэвч луу, бич, тахиа, могой, морь жилтнээ цээртэй.
-Морь, бар, нохой, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Бурхан шүтээн амилуулж ном уншуулах, хот тохижуулах ажил, дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, шинэ ноён тавих, захиран тушаах, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, идээ, хувцас олох, худалдаа наймаа хийх, өглөг өгөх, хөрөнгө оруулах, буян хишгийн даллага, шид бүтээл үүсгэхэд сайн. Бэрийн үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйл, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.