Баруун бүсийн аварга шалгаруулах тогооч нарын тэмцээн энэ сарын 10-13-ны өдрүүдэд Ховд хотод зохиогдож байна.


Монгол Улсын Засгийн Газраас баталсан “ Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд баруун бүсийн аймгуудын  хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарынхны мэргэжил  ур чадвар дээшлүүлэх сургалт, урлаг, спорт, ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн Ховд аймгийн төв Ховд хотод амжилттай зохион байгуулагдаж байна. Анх удаа зохиогдож буй тус арга хэмжээний нээлтэд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх,  Монгол Улсын ХХҮААХЯ –ны мэргэжилтэн Д.Даваадулам,  Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан Монголын Мастер Тогоочдын Холбооны Тэргүүн, Мастер Тогооч Д.Буяндэлгэр, Монголын Кулинарын холбооны ерөнхийлөгч Н.Хандсүрэн нар оролцож тэмцээнд оролцогчдод амжилт хүсэн үг хэллээ.

ВИДЕО:





Баруун бүсийн аварга тогооч,зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх тэмцээнд Монгол Улсын мастер тогооч Олон улсын хэмжээний мастер тогооч Батбаатар, Наранбаатар, Цагаанцоож, Нямбаяр, Эрдэнэбат, Болдбаатар, Цэрэнпагма, Сувдмаа, Дархижив, Мөнхцэцэг нар болон Ховд, Увс, Завхан, Говьалтай, Баянөлгий, Баянхонгор аймгуудын тогоочдын холбоодын баг тус бүр 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.

 
Тус арга хэмжээний хүрээнд аймгуудын тогоочдын холбооны багуудын дунд  гар бөмбөг, буухиа тэмцээн, урлагийн наадам зохион байгуулсан бол өнөөдөр Ховд аймгийн төв Ард Аюушийн талбайд жагсаал хийж, Орон нутгийн онцлогийг харуулсан хоол идээ, ундааны үзэсгэлэн худалдаа явуулж, Баруун бүсийн аварга тогооч,зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдааны шалгаруулалтыг эхлүүллээ. 


Баруун бүсийн зургаан  аймгийн тогооч нарын дунд зохион байгуулагдаж буй Баруун бүсийн аврага шалгаруулах тогооч нарын тэмцээн энэ  сарын 13-ны  өдөр өндөрлөнө.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ