Мөнххайрхан сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадам 7-р сарын 21-23 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Ойн баярын хурдан морины уралдааны үеэр уралдаанч хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг, TV9 телевизийн ажилтнууд, сумын баяр наадмын морины комисс, Сумын уяачдын холбоо, Цагдаагийн байгууллагын ажилтнууд зохион байгуулалтыг хангаж ажилласан байна.
Тус сумын түүхт 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд нийт 532 морийг 188 хүүхэд уралджээ. Өндөр уулын бүс нутаг учраас бартаат замын явцад 10 хүүхэд мориноосоо унасан боловч хөнгөн гэмтэл авч тус сумын хүн эмнэлгийн машин шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлж ажилласан байна.