Ховд автобус базын дарга Эрдэнэчулууны Барамсай төрийн дээд одон"АЛТАН ГАДАС" одонгоор энгэрээ мялаалаа.


Төр засагтаа өөрийн мэдлэг оюун, авьяас чадвараа зориулан олон жил үр бүтээлтэй ажиллаж яваа Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Ховд автобус базын дарга Эрдэнэчулууны Барамсайг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон болох “Алтан гадас” одонгоор шагналаа. Түүний шагналыг өнөөдөр Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог гардуулан өгч баяр хүргэв.

Э.Барамсай нь 1962 онд төрсөн. Тэрээр 1984 онд Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг төгсчээ. Улмаар 1981-1984 онд Политехник коллежийг геологи, зураглал зүйн мэргэжлээр дүүргэж, 1986 онд ажлын анхны гараагаа төрөлх 1 дүгээр сургуулиасаа эхлүүлсэн байна. Дараагаар нь МУБДС-ийг Техникийн багш мэргэжлээр төгсөж, боловсролын салбарт 12 жил тасралтгүй ажиллаж байгаад 1998 оноос 2008 он хүртэл "Алтайн ойл" ХХК-ний гүйцэтгэх захирал, 2008 оноос өдийг хүртэл Ховд автобус базын даргаар ажиллаж байна. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ