УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан нарын санаачилгаар Тайваны Боловсролын төвийн дэмжлэгтэйгээр Ховд аймагт оёдолчин, эсгүүрчиний мэргэжил олгох 45 хоногийн сургалт явагдаж өндөрлөлөө. Энэхүү сургалтыг УБ хотын “Футур” сургалтын төв гүйцэтгэн явуулсан бөгөөд нийт 20 хүн уг сургалтанд хамрагдаж, оёдолчин, эсгүүрчиний мэргэжил эзэмшлээ.
ВИДЕО:
Сургалтанд хамрагдагсдад цахилгаан оёдлын машиныг үнэ төлбөргүй олгож, сургалтыг онол дадлагыг хослуулан явуулсан нь үр дүнтэй болсон төдийгүй төгсөгчид өөрсдийн ур чадвараа дайчлан ажиллаж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж байгаагаараа давуу юм. Нөгөө талаар орон нутагт ажлын байр хомс байгаа энэ цаг үед иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, орон нутгийн үйлдвэрлэл, бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил болж байгааг энд онцлох хэрэгтэй юм. Цаашид энэ мэтчилэн ажилгүй иргэдийг мэргэшүүлж, үйлдвэрлэл бүтээмжийг нэмэгдүүлэх сургалтыг олноор зохион байгуулах шаардлагатай байгааг анхаарах нь чухал юм.