Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 96, Ховд аймагт Цагдаагийн газар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярын МЭНДЧИЛГЭЭ.



Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 96, Ховд аймагт Цагдаагийн газар үүсч хөгжсөний 91 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн албанд ажиллаж байсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж, ард иргэдийнхээ амар амгалангийн манаанд хүчин зүтгэж буй Монголын Цагдаагийн нийт алба хаагчид, тэдний гэр бүл, бидний ажил үйлсийг дэмжин тусалж, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хамт олон, нийт иргэд та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээг хувиасаа болон хамт олныхоо өмнөөс өргөн дэвшүүлье. Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн бид хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ аймаг орон нутгийн удирдлагууд, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн дэмжлэг туслалцаанд түшиглэн нэр төртэй биелүүлж, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн байгууллага болсныг хэлэхэд таатай байна. Түүхт ойн босгон дээр ажил үйлсээрээ шалгарч төрийн дээд одон медаль, ЦЕГ-ын гавьяа, цол, тэмдгээр олон арван алба хаагчид шагнагдлаа. Манай хамт олон өргөсөн тангаргаа биелүүлэн, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн орчин үеийн техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллахаа илэрхийлж байна. Төр түвшин, түмэн олон минь амар амгалан байж, Монгол төрийн цагдаагийн сүр хүч, сүлд хийморь цагаан шонхор шигээ өөдөө, хийморьтой өнөд мөнх мандан бадрах болтугай.


ХОВД АЙМАГ ДАХЬ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНТ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА,
ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Д.МӨНХБОЛД.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ