Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 96, Ховд аймагт Цагдаагийн газар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэв.


Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 96, Ховд аймагт Цагдаагийн газар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярыг  Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газар нь  үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа алба хаагчид, тэдний гэр бүлийнхэнтэй ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.



Баярын арга хэмжээний үеэр алба хаагчдын дунд үндэсний бөхийн тэмцээнийг зохион явуулав. Бөхийн барилдаанд Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч, аймгийн заан Баянмөнхөөр манлайлуулсан 32 бөх барилдсанаас Сумын заан, Дуут сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Еркинбек тэргүүлж, Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Рэнцен үзүүрллээ.




Мөн алба хаагчдаас ахмадууддаа болон гэр бүлийнхэндээ зориулж ая дууны мэндчилгээ өргөн дэвшүүлэв.




Ёслолын арга хэмжээний үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан нэр бүхий 16 алба хаагчийг Цагдаагийн газрын “Баярын бичиг” мөнгөн шагналаар шагаж урамшуулсан ба Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Баатарсүрэн шагнагдсаныг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхболд гардуулан баяр хүргэлээ. Түүнчлэн хагас жилийн хугацаанд алба хаагчдын дунд зохион явуулсан спортын цогцолбор тэмцээнд цагдаагийн хошууч Ц.Загиржав даргатай НХЖХТ-ийн хамт олон тэргүүлж, шилжин явах цом, Өргөмжлөл, хамт олноороо байгалийн үзэсгэлэнт газраар аялах эрхийн бичгээр шагнуулав. Мөн цагдаагийн албанд үр бүтээлтэй ажиллаж гавьяаныхаа амралтыг эдэлж буй цагдаагийн хошууч С.Бямбасүрэн, цагдаагийн ахлах ахлагч Ж.Даваасамбуу, ахлах ахлагч Б.Дагвадорж нарт хамт олны мэндчилгээг дэвшүүлж, гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүллээ. Алба хаагчид, гэр бүлийнхэн, ахмадуудтайгаа нэг өдрийг дуулж, бүжиглэн, тэмцээн уралдаан зохион явуулж сайхан өнгөрүүллээ гэж  Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын Цагдаа, олон нийттэй харилцах ахлах байцаагч М.Оюунсүрэн мэдээллээ . 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ