Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхболдын "МЭНДЧИЛГЭЭ"



Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монгол Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгууллагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг цагдаагийн албанд ажиллаж байсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж, ард иргэдийнхээ энх амгалангийн манаанд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж буй цагдаагийн нийт алба хаагчид, тэдний гэр бүл, хамтран ажилладаг байгууллагуудын ажилтан, алба хаагчид, нийт наадамчин олон та бүхэндээ өргөн дэвшүүлье. Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж, хотол түмнээрээ сайхан наадаарай. Төрт ёсны их баяр цэнгэл, дэлхийд ганцхан монгол наадам миний нутгийн дөрвөн зүг, найман зовхист ёслол төгөлдөр, сүр жавхалантай болж, айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд, эмэгтэйчүүд, настан буурлууд минь аз жаргалтай, сэтгэл тэнэгэр баярлан наадаж, булт олноороо баяр баясгалантай байх болтугай.

ХОВД АЙМАГ ДАХЬ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНТ
ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА,
ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Д.МӨНХБОЛД.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ