Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Ховд аймгийн нэр бүхий хүмүүс төрийн дээд одон медалиар энгэрээ мялаав.



Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баярын хурал, хүндэтгэлийн концерт өнөөдөр ХДТ-т боллоо.




Баярын хурлыг нээж  Аймгийн Засаг дарга Д.Галсандондог хүрэлцэн ирсэн иргэдийн төлөөлөл тэднээр дамжуулан хөдөлмөрч, дайчин уламжлалтай олон ястны өлгий нутгийн нийт зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэний дараа Монгол улсын төрийн дуулал эгшиглэсэнээр баярын хурлын үйл ажиллагаа эхэллээ.



Баярын хурлын эхэнд аймгийн засаг дарга Д.Галсандондог өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын ололт амжилтаасаа танилцуулж цаашдын зорилтынхоо талаар  мэдээлэл өглөө.



Дараагаар нь аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Ховд аймгийнхаа нийт ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.



Дараагаар нь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулан Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан Боловсрол, Эрүүл мэнд, Спорт, Соёл урлаг, Улс төр, Эдийн засаг, Хөдөө аж ахуй, Зам тээвэр, Үйлдвэр үйлчилгээ, Бизнесийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэв.



Монгол Улсын "Гавьяат багш" цол тэмдгээр  Зэрэг сумын ЕБС-ын ахмад багш Содовын Алтан-Очир энгэрээ мялаасан бол Монгол Улсын "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан" цол тэмдгээр  Бадамлах дөл ХХК-ний ерөнхий захирал Дармаагийн Сурмаажав шагнагдсаныг гардуулан өгч баяр хүргэлээ.





"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Жаргалант сумын Бугат багийн өндөр настан Самдангийн Агчинсүрэн, Жаргалант сумын ЕБ-ийн1 дүгээр сургуулийн ахмад багш Бат-Очирын Роза, Аудитын газрын ахлах шинжээч Цэвээндоржийн Гантулга, "Ховдын мэдээ" сонины эрхлэгч Агвааны Бямбасүрэн, Алтай сумын иргэн Рэгдэлийн Бадамцэцэг, Аймгийн Авто тээвэрчдийн холбооны тэргүүн Лхагважавын Аюурзана нар энгэрээ мялаалаа.



"Алтан гадас одон"-гоор Манхан сумын Төгрөг гол багийн өндөр настан  Дамдинсүрэнгийн Хайсандаа, Зэрэг сумын Бураа багийн өндөр настан Сангийн Минжүүр, Жаргалант сумын Наран багийн өндөр настан Гүнчингийн Содном, Жаргалант сумын Баатархайрхан багийн иргэн Гэндэнгийн Долгорсүрэн, Ховд аймгийн Мөст сумын өндөр настан Ширнэнгийн Цэвэл, Жаргалант сумын өндөр настан Дондовын Отгон, Жаргалант сумын ЕБ-ийн 2-р сургуулийн ахмад багш Жамъяны Цэрэнханд, Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Сандагсүрэнгийн Доржоо, Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Хөхийн Кач, Буянт сумын Норжинхайрхан багийн өндөр настан Лхамжавын  Нацагбадам, Буянт сумын ЕБС-ийн бага ангийн багш Цэрэнгийн Бадамцэцэг, Жаргалант рашаан ХХК-ийн захирал Намралын Баттөмөр,Дуут сумын иргэн Загдын Виктор, Төрийн банкны салбарын захирал Бавуугийн Алтанцэцэг, Зэрэг сумын ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Дамдины Батсүх, Манхан сумын эх барих бага эмч Эрхэмбаярын Должинсүрэн, Ховд Их сургуулийн гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Бадраагийн Энхжаргал, Манхан сумын иргэн Баатар Жамбалсүрэн нарын 37 хүн энгэрээ мялаасан бол "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар Нисэх буудлын ажилтан Мандалбаярын Цагаанцоож, Чандмань сумын цэцэрлэгийн багш Бэнзийн Эрдэнэчимэг, Зорчигч тээвэр Ховд ХХК-ийнжолооч Доржийн Балжинням, Дөргөний усан цахилгаан станцын жолооч Аюушжавын Банзрагч, Жаргалант сумын 8-р цэцэрлэгийн эрхлэгч Батжаргалын Батчимэг нарын  хүмүүс  энгэрээ мялааж өнөөдөр аймаг орон нутгийнхаа удирдлагуудаас хүндтэй шагналаа гардан авлаа.





































Мөн энэ үеэр аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнагдсан нэр бүхий хүмүүсийн шагнлаыг гардуулан өгч баяр хүргэлээ. Баярын хурлын дараа ХДТ-ын уран бүтээлчдийн бэлтгэсэн баярын хүндэтгэлийн концерт тоглов. 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ