“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2017” ажил мэргэжлийн олимпиад боллоо.


Ховд аймгийн ЗДТГ, ХХҮГ, МХГ, Ажил олгогч эздийн холбоо хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2017” ажил мэргэжлийн олимпиадыг зохион байгууллаа. Энэхүү олимпиад нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа томоохон ажлын нэг юм. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2017” олимпиадад Шим-Ус ОНӨААТҮГ, Дөргөний УЦС,  Дулааны станц, Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК зэрэг барилгын болон хувийн компаниудын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилчид, инженер техникийн ажилтнууд оролцов.



Олимпиадын хаалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг оролцож, амжилт гарган байр эзэлсэн оролцогчдод шагнал гардуулж, баяр хүргэлээ. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2017” олимпиадад “Бадамлах дөл” ХХК-ны ХАБ-ын инженер н.Булганчимэг 100 оноо авч тэргүүн байр эзэлсэн бол 2 дугаар байрыг 95 оноогоор Ховд ЦТС ХХК-ны ажилтан н.Болормаа, 3 дугаар байрыг 74 оноогоор Шим-Ус ОНӨААТҮГ-ын ус хангамжн инженер н.Балжинням нар тус тус эзэлжээ. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ