Сумдын ЗДТГ-ын дарга нар "Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт орон нутгат" сэдэвт сургалтанд хамрагдлаа.



Шинэ батлагдсан Захиргааны ерөнхий хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, хуулийн талаар нэгдсэн ойлголттой болгох үүднээс  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяа Удирдлагын Академиас нар "Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт орон нутгат" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд  2017 оны 04-р сарын 17-21 ний хооронд явагдсан сургалтанд Ховд, Увс, Баянхонгор аймгийн 51 сумын ЗДТГ-ын дарга нар хамрагдлаа.  Сургалтын хугацаанд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар Ховд аймгийнхаа 17 сумын ЗДТГ-ын дарга нарыг хүлээн авч уулзан аймаг орон нутгийн цаг үеийн асуудлын талаар санал солилцсон байна. Мөн ЗДТГ-ын дарга нар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогттой  төрийн албаны тухай хууль болон нэгжийн хуульд оруулах санал, тулгамдаж буй асуудлын талаар ярьж танилцуулан, санал бодлоо хуваалцжээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ