Мерси Кор Монгол ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Рамэш Синх Ховд аймагт ажиллав.



Мерси Кор Монгол ОУБ нь Монгол улсад 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бол Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт 2004 оноос эхлэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Төслийн хэрэгжих хугацаа өндөрлөх дөхөж байгаатай холбогдуулан Мерси Кор Монгол ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Рамэш Синх, Мерси Кор Монгол ОУБ-ын хөтөлбөрийн захирал Г.Энхцэцэг,  LTS төслийн менежер Б. Энхтуяа нар Ховд аймагт ажиллаж төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.


 

Мерси Кор Монгол ОУБ нь 2009, 2010 оны зуднаас үүдэлтэйгээр болзошгүй гамшгийн эрсдлийг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс LTS төслийг сүүлийн 2 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 15 аймгийг хамарсан тэтгэлэг зарласанаас Ховд аймгаас 2 төслийг шалгаруулсан юм.  Ховд аймгийн 7 суманд мессеж мэдээ үйлчилгээг нэвтрүүлэн цаг агаарын мэдээллийг хүргэн ажиллаж байгаа нь малчдын талархалыг хүлээж, байгалийн гамшгийн эрсдлээс хамгаалсан, урьдчилан сэргийлсэннэг бодит ажил болж чадсан гэдгийг онцолж байна. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог төслийн багийнханд хандан хэд хэдэн саналыг уламжилсан юм. Тухайлбал: Цаашид төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлага байна гэдгийг дурьдаад, төсөл хэрэгжээгүй бусад  сумдад LTS төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломж байгаа эсэх, сумдын өвс тэжээлийн агуулахыг барьж байгуулах шаардлагатай байгааг  дурьдлаа. Тэрээр цаашид хувийн хэвшлийн мал эмнэлэгийн эмч нар болон аймаг сумын Онцгой комиссын гишүүдийг чадваржуулах  шаардлага тулгарч байгааг онцлоод энэ тал дээр хамтарч ажиллахад аймаг орон нутгаас дэмжиж, ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.




Уулзалтын төгсгөлд Ховд аймгийн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж хамтран ажилласаныг үнэлж Мерси Кор Монгол ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Рамэш Синх, Хөтөлбөрийн захирал Г.Энхцэцэг,  LTS төслийн менежер Б. Энхтуяа нарыг Ховд аймгийн Хүндэт тэмдгээр шагнаж баяр хүргэлээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ