Ховд аймгийн цаг үеийн нөхцөл байдал, байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, уялдаа холбоогоо сайжруулах үүднээс аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн тогтсон өдрүүдэд зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу өнөөдөр аймгийн шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнд Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нарын удирдлагууд аймгийн хэмжээнд өрнөсөн онцлох үйл явдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр Аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Мөнхболд гэмт хэргийн нөхцөл байдлын талаар болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн бол Жаргалант сумын засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо Жаргалант сумын хэмжээнд өрнөж буй “Бид нэг гэр бүл өрх бүрт” аяны талаар мэдээлэл хийв. Түүнээс гадна шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн Боловсрол, Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү Эерэг хандлагын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөөх их ажилдаа хүн бүр амжилт гаргахыг хүслээ.