“2017 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” эхэллээ.



Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийгмийн халамжийн үйлчилгээг чанартай, үр дүнтэй шуурхай хүргэх замаар нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байгаа билээ. Тухайлбал өнөөдөр аймгийн ХХҮГ-аас 2017 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж, нийгмийн халамжийн тухай багц хуулийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх зорилгоор “2017 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлтийг аймгийн төв талбайд зохион байгууллаа. Нээлтэнд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Гантөмөр, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл нар болон  албаны бусад хүмүүс оролцов.




Энэ үеэр Хөдөлмөр эрхлэлтийн талаар, 2017 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, ажил хайгч иргэдийг бүртгэж, зуучлах үйлчилгээг иргэдэд үзүүллээ. Мөн Нийгмийн халамжийн тухай, тэтгэвэр тэтгэмж, мөнгөн тэтгэмж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаагүй иргэдийн өргөдөл хүлээн авах зэрэг үйлчилгээнүүдийг газар дээр нь үзүүлсэн байна. Цаашид энэ үйл ажиллагааг бүх сумдад зохион байгуулахаар төлөвлөжээ. Ховд  аймагт хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, Бичил бизнесийг дэмжих төсөл хөтөлбөр, Ажлын ур чадвар олгох, Залуучуудийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил хөдөлмөрийг дэмжих гэсэн 6 төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ