Жаргалант сумын иргэн Ц.Бямбатогтох хүмүүнлэгийн байгууллагад хандив өргөв



Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн Ц.Бямбатогтох чин сэтгэлийн өргөл болох 300.000/гурван зуун мянга/ төгрөгийг аймгийн УЗХ-нд хандивлажээ. Ц. Бямбатогтох нь хувиараа ажил эрхэлдэг бөгөөд иргэдийн  ядуурал, ажилгүйдэлд сэтгэл эмзэглэж явдаг нэгэн.Тэрээр дээрх мөнгийг эрхэлсэн ажилгүй, өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй, эмгэг хуучтай хүмүүсийн гэр орноор нь явж /судалсаны үндсэн дээр / олгосон бөгөөд тусламжинд 10-д өрхийн 53 хүн хамрагдсан байна. Ц. Бямбатогтох сайхан сэтгэлт олон түмэн, ард иргэддээ хандаж “Амьдралд боломжтой нэгэн нь ядарч зүдэрсэн нэгэндээ боломжоороо туслая” хэмээн уриаллаа.





 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ