Ховд аймгийн 9 алдартaнууд тодорлоо


17-р жарны "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярын өмнө  ажил үйлс, амжилт бүтээлээрээ шалгарсан 9 эрхмийг "аймгийн 9 алдартан"-аар  шалгаруулан өргөмжиллөө.  Тухайлбал: Төр захиргааны салбарын  алдартанаар Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Лхамсүрэнгийн Батбаяр, Спортын салбарын алдартанаар Биеийн тамир спортын газрын багш, дасгалжуулагч Содмоогийн Ганхуяг, Барилга дэд бүтцийн салбарын  алдартанаар Барилгачдын холбооны тэргүүн Цэрэннадмидын Цэндхүү, Санхүүгийн салбарын алдартанаар аймгийн Санхүүгийн хяналт шалгалт, аудитын албаны улсын ахлах байцаагч Цагаачийн Давааням, Эрүүл мэндийн салбарын алдартанаар БОЭТ-ийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Рэгзэнгийн Мөнхтуяа, Боловсролын салбарын  алдартанаар 6-р сургуулийн математик, мэдээлэл зүйн багш Доржийн Батгэрэл, Үйлдвэр үйлчилгээний салбарын алдартанаар "Баясгалант өндөр хөхий" ХХК-ний захирал Дэрмээгийн Өлзийхишиг, Соёл урлагийн салбарын алдартанаар Хөгжимт драмын театрын хөгжимчин, хөөмийч Чадраабалын Баатарсүрэн, Хөдөө аж ахуйн салбарын  алдартанаар Алтай сумын "Мэнд сүрэг" мал эмнэлэг үржлийн нэгжийн захирал Зандаагийн Тоня нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.  




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ