"Алтан унжлагат" хэмээх сар шинийн босгон дээр 60 гаруй хүн төрийн дээд шагнал хүртлээ.


17-р жарны Улаагчин гал тахиа жилийн сар шинийн босгон дээр Монгол улсын аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, барилга, төр захиргаа, хууль эрхзүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг өнөөдөр Ерөнхийлөгчийн Төрийн дээд одон медалиар шагналаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Жаргалант сумын Жаргалан багийн өндөр настан П.Ширнэн, Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин С.Балжинням, Жаргалант сумын Жаргалан багийн өндөр настан П.Цагаанцоож, Мөнххайрхан сумын ЕБС-ын багш С.Бүрнээ, Есүүн ачлал ХХК-ий захирал Ц.Цэрмээ, Авто тээврийн газрын ахлах мэргэжилтэн С.Лхагважав, Цэргийн гавъяаны одонгоор Цагдаагийн газрын ахлах ажилтан Ш.Гантулга, Түүнчлэн Алтан гадас одонгоор нэр бүхйи 32 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар нэр бүхий 19 хүн, Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдэгээр Ховд Саппари ХХК-ний ойжуулагч Г.Оюунцэцэг нарын хүмүүсийг  тус тус шагнасан байна. Ийнхүү сар шинийн босгон дээр төрийн дээд шагналаар шагнадсан  хүмүүсийн шагналыг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд нарын аймгийн удирдлагууд, Жаргалант сумын удирдлагууд, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Төлөөлөгчид нарын албаны хүмүүс гардуулан өгч баяр хүргэлээ. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ