Аймгийн ИТХ-ын II-р хуралдаанаар хэлэлцэн баталсан Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Манхан сумын нутагт орших Гурван цэнхэрийн агуйг аялал жуулчлалын цогцолбор болгох талаар тусгагдсан. Тэгвэл энэ асуудлыг ажил хэрэг болгох үүднээс төслийн анхны хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ХЗДХЯ-ын ЗУГ-ын дарга, Монгол өв соёл холбооны тэргүүн Б.Үнэнбат, Чингис хаан дээд сургуулийн захирал, доктор, профессор Х.Лхагвасүрэн, ШУА-ийн экологи газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Э.Авирмэд, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр, Түүхийн ухааны доктор, профессор Б.Балжинням, Монголын агуй судлалын холбооны тэргүүн, Зохиолч яруу найрагч Ж.Баяржаргал, Чингис хаан дээд сургуулийн багш, архитектурч, профессор Б.Адьяа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Батэрдэнэ, Белон ХХК-ны захирал Р.Баатархүү, "Монгол өв соёл" холбооны гишүүн Б.Өлзийсайхан, УИХ-ын гишүүн О.Батнасангийн ахлах зөвлөх Л.Бадамцэцэг, Манхан сумын дунд сургуулийн захирал, судлааач Ч.Энхтөр, Манхан сумын Засаг дарга асан С.Гантөмөр, нарын төлөөлөл оролцлоо.