Аймгийн Засаг дарга 100 хоногийн хугацаанд хөрөнгө оруулалт, дэд бүтцийн салбарт чиглэсэн олон ажлыг санаачлан хийж хэрэгжүүлэв.

 Аймгийн төвийн 36 айлын 3 орон сууц, Болорын 24 айл, Хангамжийн 24 айл, 2-р 60 айл, Алтайн буйлаастын 48 айл, 2-р 24 айлын гаднах шугам сүлжээний ажлыг оршин суугчдынх нь санаачилгаар  шинэчилэн, хэрэглээний халуун усны шугамын засварыг хийснээр оршин суугчдынхаа  ая тухтай амьдрах таатай орчныг бүрдүүлж иргэдийнхээ талархлыг хүлээгээд байна. Түүнчлэн “Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан”-гийн төлөөллийг хүлээн авч уулзаж Мянгад сумын нутагт 10МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц барих судалгааны ажлыг энэ онд эхлүүлэхээр боллоо. Дарви-Говь-Алтай аймгийн  чиглэлийн 98 км хатуу хучилттай автозамыг аймгийн удирдлагуудын санаачилгаар 100 км болгож, БНХАУ-ын компаний хөрөнгө оруулалтаар  Дарви сумын төвийг уг замтай холбожээ. Засаг даргын санаачилгаар Жаргалант суманд 14-р цэцэрлэгийг шинээр байгуулж, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэн ашиглалтанд орууллаа. Энэхүү цэцэрлэг нь 150 гаруй хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай, 23 багш ажилчидтай 6 бүлэгтэй цэцэрлэг юм.
Мөн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт Концессын гэрээгээр 2,2 тэрбум төгрөгөөр 1-р цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлүүлээд байна. Японы Засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 750,0 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар  Жаргалант суманд дахин нэг  цэцэрлэгийн барилгын ажил эхлээд байна. Мөн Жаргалант сумын "Рашаант" өрхийн эмнэлэгийн төвийн барилгын өргөтгөлийг 200,1 сая төгрөгөөр Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар барихаар шийдвэрлүүлж, 9-р сараас эхлэн барилга угсралтын ажлыг эхлүүлэв. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ