2016 ОНЫ 08 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Агаарын температурын сарын дундаж нь нийт нутгаар 20-25 градус буюу олон жилийн дунджийн орчим байна. 
Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим бороо орох төлөвтэй.
           Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор: Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд  шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33  градус,  хоёр болон  гуравдугаар арав хоногийн  зарим өдрүүдэд 32-37 градус хүрч халах төлөвтэй байна.
           Бусад нутгаар: Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр сэрүүсч шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд  шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус  дулаан байна.
Хур тунадас: Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн  сүүлийн хагаст ихэнх нутгаар, нэг ба хоёрдугаар  арав хоногийн  сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар  бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө  салхи түр зуур ширүүснэ. 
Салхи шуурганы хувьд: Дуу цахилгаантай түр зуурын борооны өмнө салхи ширүүсэх бөгөөд  ялангуяа нэгдүгээр арав хоногийн  эхэн ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба эцэс, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар  14-16м/с, зарим үед түр зуур 18-20м/с хүртэл ширүүсч болзошгүй байна гэж Ховд аймгийн УЦУОШАлбанаас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ