-Аргын тооллын 6 сарын 29. Ням (Адьяа) гараг (2025)



-Аргын тооллын 6 сарын 29. Ням (Адьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 4, шарагчин могой, мэнгэ 5 шар, суудал шороо, их морь-9 од, арвидах барилдлагат өдөр. Дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:56-20:55.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ