“Хүүхдийг хүчээр биш хайраар хүмүүжүүлье” өдөрлөгт 500- аад хүүхэд оролцов

May be an image of map

Өнөөдөр /2025.04.30/ “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” тохиож байна. 
 
Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас санаачлан:
 
-Ховд аймаг дахь Аймгийн Цагдаагийн газар,
-Аймгийн прокурорын газар, 
-Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар,
-Боловсролын газар, 
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, 
-Японы Хүүхдийг ивээх сангийн Ховд дахь салбар, 
-МУИС-ийн баруун бүсийн сургуультай хамтран “Хүүхдийг хүчээр биш хайраар хүмүүжүүлье” өдөрлөгийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. 

May be an image of 16 people and text

-Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоох, нийгмийн хандлагыг өөрчлөх, 
-Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийн ач холбогдлыг эцэг эхчүүдэд таниулах, 
-Хүүхдийн эрхийг хүндэтгэх, хүчирхийлэлгүй хүмүүжлийн аргыг сонгон хэрэгжүүлэх, мэдлэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх зорилготой тус арга хэмжээнд Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 500 орчим сурагчид оролцов.

May be an image of 6 people, people smiling, heart and text

Зохион байгуулагчид болон оролцогчид хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох, хүчирхийллийн эсрэг уриа хэлж, флаш моб  бүжигт нэгдэн өөрсдийн дуу хоолойгоо хүргэлээ. 

May be an image of 4 people and text

Сүүлийн жилүүдэд нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалан хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж байна. 

ОУБ-аас гаргасан судалгаагаар Монгол улсад 10 хүүхэд тутмын долоо нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байгаа гэсэн харамсалтай тоо мэдээ бий. 

May be an image of 5 people

“Хүүхдийг хүчээр биш хайраар хүмүүжүүлье”
өдөрлөгийн үеэр аймгийн ХГБХХГ-ын дэргэдэх Хүүхдийн ордны морин хуур болон бүжгийн дугуйлангийн сурагчид мэндчилгээ дэвшүүллээ. Мөн холбогдох байгууллага, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг мэдээлэл танин мэдэхүйн долоон өртөөгөөр дамжуулан хүүхэд, гэр бүлд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. 

May be pop art of 10 people and text

Мөн Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөрт зориулан зохион байгуулсан "Хүүхдүүд гэр бүлдээ үүнийг хүсдэг" сэдэвт гар зураг, эсээ бичлэгийн уралдаанд өөрсдийн авьяас билгээ сорин оролцож тэргүүлсэн сурагчдад шагнал гардуулав.

May be an image of 7 people and child

May be an image of 5 people and text

May be an image of one or more people and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ