Аймгийн Онцгой комисс хуралдаж зургаан асуудал хэлэлцэв

May be an image of 6 people and text

Өчигдөр /2023.12.11/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Гишүүдийн 94 хувийн ирцтэй хуралдсан тус хурлаар Мал, мах бэлтгэл, Шатахууны нөөц бүрдүүлэх, аймгийн төвийн дулааны хоёр станцын мэдээлэл танилцуулах зэрэг зургаан асуудлыг хэлэлцэв.  

May be an image of 3 people and text

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ажил хариуцсан албан тушаалтнууд мэдээлэл хийж, хурлаас дараах шийдвэрийг гаргалаа.  

- Ирэх хаврын махны нөөц бэлтгэж, үнийг тогтворжуулах зорилгоор аймгийн хэмжээнд долоон аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллахаар болов. Бэлтгэж буй махны чанар, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд анхаарууллаа. 
- Улсын хэмжээнд шатахууны хомсдол үүссэн. Үүнтэй холбогдуулан Оюумандал ХХК-ийг түшиглэн аймгийн шатахууны нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллахаар  болов. 
- Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан ард иргэдийг дулаанаар тасралтгүй хангах, нэгдсэн дулааны шугам сүлжээнд хөлдөлт үүсэхээс урьдчилан сэргийлж нэг сараас доошгүй нүүрсний нөөцтэй байх зэрэг чиглэлийг  холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

May be an image of 2 people and text

Мөн энэ удаагийн хуралдаанаар аймаг сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөц, аймгийн байнгын ажиллагаатай шуурхай штаб байгуулах тухай мэдээлэл сонсож, анхаарах асуудлын талаар мэргэжлийн байгууллагуудын дарга нарт чиглэл өглөө. Цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй учир хаа хаанаа хариуцлагатай, санаачилгатай ажиллахыг анхааруулав.

May be an image of 11 people and text

.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ