Аймгийн Засаг даргын зүгээс Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилга, орон сууц, олон нийтийн барилга, бүтээн байгуулалтын ажлын чанарт ихээхэн анхаарч байна. Энэ асуудлын хүрээнд ажлын хэсэг зарим бүтээн байгуулалтын ажилд явцын хяналт хийж ажиллав.
Тодруулбал,
Гадаадын иргэн харьяатын барилга, Жаргалант сумын Бугат, Хайрхан багийн Спорт заалны барилга бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлд хоёр ч удаа явцын хяналт хийсний үр дүнд хэд хэдэн зөрчил дутагдлыг арилгуулан, засаж сайжрууллаа.
Өмнө нь барилгын ажлын явцад тавих хяналт сул. Улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авах үедээ тухайн зөрчил дутагдлыг арилгах чиглэл өгдөг байсан ч эргэж хянадаггүй. Үүнээс шалтгаалан тухайн барилгын чанар муу гэх шүүмжлэл дагуулж байсан.