
"Баруун бүсийн үйлдвэржилт ба хоршоод" сэдэвт зөвлөгөөн Ховд аймагт хоёр өдөр /2023.12.07-08/ болж өндөрлөлөө.
Аймгийн Засаг дарга Э.Болормаагийн санаачилгаар зохион байгуулсан тус зөвлөгөөнд 200 гаруй иргэн, аж ахуй нэгж, хоршоодын төлөөлөл оролцов.

Бүсийн зөвлөгөөнд оролцогчид зургаан сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлон зөвлөмж гаргалаа. Мөн сайн туршлагаасаа хуваалцаж хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулах, төр, төсөл хөтөлбөрийн байгууллагатай хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах талаар хэлэлцэв.

Аймгийн Засаг дарга Э.Болормаа: Баруун бүсийн зөвлөлийн даргын хувьд зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг Засгийн газарт уламжилж бүс нутагт шийдвэрлэх шаардлагатай асуудлыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэлээ.

Мөн аймгийн ХАА-н Хоршоологчдын холбоотой Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого "
Алсын хараа-2050" Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засгийн газрын үй ажиллагааны хөтөлбөр болон хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийн хэрэгжүүлэх,
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд хоршоодын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор гэрээ байгуулж
"САНАМЖ БИЧИГ"-т гарын үсэг зурав.

Харин Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний холбоо, Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпорацтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, кластераар хамтран ажиллах, түүхий эдийн чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхэд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг бий болгох, хөгжүүлэх зорилгоор гэрээ байгуулж мөн
"САНАМЖ БИЧИГ"-т гарын үсгээ зурлаа.

