Шуурганы улмаас 20-иод айлын гэр унаж есөн иргэн төөрснийг эсэн мэнд олжээ

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Ховд аймгийн ихэнх сумдын нутгаар хүчтэй салхи шуургатай байна. Ялангуяа Зэрэг сумын нутагт салхины хурд 43м/сек буюу аюулын түвшинд хүрчээ. Шуурганд Зэрэг, Чандмань сумын есөн иргэн төөрснийг аймгийн Онцгой байдлын газрын аврах ангийн бие бүрэлдэхүүн нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран эсэн мэнд олж ар гэрийнхэн болон эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

2 хүн нарын зураг байж магад

Үүнээс гадна дээрх сумдад 20 орчим айлын гэр нурсан. Мөн өндөр хүчдэлийн гурван шон унаж Манхан, Зэрэг, Хөшөөт, Цэцэг сумын чиглэлд цахилгаан тасалдаад байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж Дарви, Манхан сумын пост дээр 23 тээврийн хэрэгсэл, 130 орчим иргэний зорчих хөдөлгөөнийг түр хязгаарласан байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж нөхцөл байдлын мэдээллийг сонсон цаашид авч хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар ярилцав.

2 хүн нарын зураг байж магад


Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Энхбатын Болормаа мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу шуурхай ажиллаж:

-Засвар үйлчилгээг шуурхай хийж цахилгаан тасалдсан сумдыг маргаашийн дотор /2023.12.08/ эрчим хүчээр хэвийн хангах,
-Сумдаас мэдээлэл, судалгаа авч шатахууны нөөц бүрдүүлэх,
-Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж цаг агаарын мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хугацаа алдалгүй шуурхай хүргэж ажиллах чиглэлийг өглөө.

1 хүн ба хичээл хийж байна нарын зураг байж магад

Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс өгч буй мэдээллээр өнөөдөр /2023.12.07/ 15:00 цагаас хойш салхи шуурга намдана. Харин маргааш буюу 12 дугаар сарын 08-аас зарим газраар цас орж нийт нутаар хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна.

3 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ