Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг дүгнэв

1 хүн нарын зураг байж магад

Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны зорилт, Аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн тухай Засаг дарга Э.Болормаа илтгэл танилцуулав. 
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд "АМЬДРАЛЫН ЧАНАР, ШУДАРГА ЁС, ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО" гэсэн үндсэн гурван зорилтын хүрээнд багагүй ажлыг хийж хэрэгжүүлсэн. 

2 хүн нарын зураг байж магад

Тухайлбал, Иргэдээ эрт илрүүлэгд хамруулах, тоон гарын үсэг олгох ажлыг сайтар зохион байгуулж дээрх үзүүлэлтээрээ улсад тэргүүлж байна. 
Мөн иргэдэд өрхийн хэрэгцээний газрыг олгох ажлыг эрчимжүүлсэн. 
Орон нутагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэхээс гадна төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад анхаарч ажилласан байна. 
Илтгэл, мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, саналаа илэрхийллээ. 
Хуралдаанаас Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг 90.7 хувьтай гэж дүгнэв. 
Мөн 2024 оныг "Хүүхдэд ээлтэй-Хүний Хөгжлийн дэмжих жил" болгон зарлахаар төлөвлөлөө.

3 хүн нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ