Аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаагийн санаачилгаар Засаг даргын Тамгын газраас харьяа яам, холбогдох төрийн байгууллагууд болон аймгийн ИТХ, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын Ажлын албатай хамтран
“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН”-ийг энэ сарын 9,10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.
Зөвлөгөөний хүрээнд үйлчилгээний ажилчдын дунд спортын тэмцээн явуулж шилдэг баг, тамирчдыг шалгарууллаа. Тэмцээнд аймаг, сумын төрийн, үйлчилгээний байгууллагын ажилчдаас бүрдсэн 36 багийн 1000 орчим ажилтан Шагайн тоглоом /морь уралдуулах, шагай шүүрэх, шагай няслах/, Волейбол гэсэн спортын хоёр төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Волейболын тэмцээнд:
-Эрдэнэбүрэн сумын баг тамирчид тэргүүн байр,
-Буянт сумын баг тамирчид дэд байр,
-Алтай сумын баг тамирчид гутгаар байр,
-Мянгад сумын баг тамирчид тусгай байрт шалгарлаа.
Мөн шилдэг холбогч, довтлогч, тэгш тоглогчдыг шалгууруулан шагнаж урамшуулав.
Шагайн төрөлд:
-Биеийн тамир, спортын газрын баг тамирчид тэргүүн байр,
-Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баг дэд байр,
-Цэцэг сумын баг тамирчид гутгаар байр,
-Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын баг, Мөст сумын баг тамирчид тусгай байр эзэллээ.
Харин Жаргалант сумын Ерөнхий боловсролын Прогресс сургуулийн баг тамирчид "
ШИЛДЭГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БАГ"-аар шалгарав.
“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН”-ий үеэр зохион байгуулсан спортын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн, НБХ-ийн дарга Б.Даваадорж нарын албаны төлөөлөл гардуулан өгч баяр хүргэлээ.