“Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр”-ийг Дарви сумын Мөрөн багийн нутагт барьж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй тус бүтээн байгуулалтын ажлын явцтай аймгийн Засаг дарга Э.Болормаа энэ сарын 9-ний өдөр танилцлаа.
Үйлдвэрийн барилгын ажлыг Смарт-Интерпрайз ХХК 6,4 тэрбум төгрөгийн, үйлдвэрийн тоног төхөөрөмж угсрах ажлыг “МЭЗ” ХХК 5,6 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр тус тус гүйцэтгэж байна. Компаниудын өгч байгаа мэдээллээр барилгын ажил 40 гаруй хувьтай харин тоног төхөөрөмж угсрах ажил 70 хувьтай байна.
Зэрэгцээ хоёр шугамтай, нэг цагт тус бүр 15тн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр ашиглалтад орсноор:
✅ Баруун бүсийн таван аймгийн хэрэгцээг хангана
✅ Утаа, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлнө
✅ Орон нутагт 100-120 хүн байнгын ажлын байртай болох юм.
Гүйцэтгэгчид гэрээний дагуу ажлаа дуусган энэ оны 11 дүгээр сарын 30-нд түлхүүр гардуулахаар ажиллаж байна.
Ирэх жил гэхэд айл өрхийг шахмал түлшээр бүрэн хангах боломжтой гэж тооцоолж байна. Өөрөөр хэлбэл 2022-2023 он баруун бүсийн аймгийн айл өрхүүд түүхий нүүрс биш сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд шилжинэ.
Тиймээс иргэд:
🔹Сайжруулсан шахмал түлшийг ямар зууханд галлах, хэрхэн зөв хэрэглэх
🔹Угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг заавар зөвлөмжийг судалж бэлтгэлээ хангах хэрэгтэй.
Эх сурвалж: ХОВД АЙМГИЙН ЗДТГ