“ТЕХНИК ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА”-г сэргээнэ



Аймгийн Засаг дарын Тамгын газар, "Шинэ Ховд ББХК" ОНӨААТҮГ-аас "ХӨДӨӨ АХУЙГ ДЭМЖИХ САН"-гийн санхүүжилтээр 2021-2022 онд Хөдөө аж ахуйн үйлдвэрийг дэмжих, “ТЕХНИК ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА”-г сэргээх зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж Ховд аймгийн хоёр иргэнд тус бүр нь 136,0 сая төгрөгийн үнэ бүхий “BELARUS-82.1” маркийн тракторыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олголоо. 



Жаргалант сумын иргэн Д.Дарамбазар, Буянт сумын иргэн А.Иванов нарт өнөөдөр /2022.09.01/ тракторын түлхүүрийг гардуулан өгч аян замын ерөөл өргөв. Ингэснээр “Шинэ Ховд” төслөөс хэрэгжүүлж “Агро парк” төслийн зорилт нэг шатаар ахиж байна. Мөн 1991 он хүртэл хаврын тариалалт, намрын ургац хураах гээд газар тариалангийн их ажлын үеэр иргэд, тариаланчдад үзүүлж ирсэн  ”ТЕХНИК ДУНДЫН ҮЙЛЧИЛГЭЭ”-г сэргээх эхлэл тавигдлаа.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ