Аймгийн Онцгой комиссын гишүүд цаг үеийн асуудлаар хуралдлаа



Өнөөдөр /2022.08.23/ аймгийн Онцгой комиссын гишүүд цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хурлаар мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагуудаас Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээ, Малын гоц халдварт шүлхий өвчний мэдээ, “Цахилгаан түгээх сүлжээ ХХК” -ны мэдээлэл болон төв суурин газрын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын мэдээ, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлын талаар зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэж, санал солилцов.

Хурлаас: 
- Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх  дархлаажуулалтын вакцинд хамруулах, анги танхимд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх 
- ХАА-н хадлан тэжээлийн нөөцийг 10 сарын 1-ний дотор бүрдүүлж ажиллах 
- Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах 
- Дулааны шугам сүлжээний бэлтгэл ажлыг хангаж өвөлдөө эрчим хүч, цахилгаан дулааны асуудалгүй өвөлжих тал дээр анхаарч ажиллах  шийдвэрийг гаргаж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.

ВИДЕО: /Б.АЛТАНБАДРАЛТ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ОРЛОГЧ, БАРУУН БҮСИЙН ТӨВ -ХОВД АЙМГИЙН ОБГ-ЫН ДАРГА, ХУРАНДАА/

 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ