-Аргын тооллын 7 сарын 8. Бямба (Санчир) гараг /2017/



-Аргын тооллын 7 сарын 8. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 14, улаан бич, суулга-19 од, гал суудал, 2 хар мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:02-20:51.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, мал арвидах, төгс жаргалан болно. Гэвч бар, гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Луу, бич, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
- Хувраг тойн болох, мал худалдах, хот тохижуулах ажил, замд явах, насны буян бүтээх, эд мал авах, мод суулгах, цэцэрлэг байгуулах, туг дарцаг хийсгэх, баясгалангийн хурим, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, бэрийн үйл, ном номлох, сонсох, үр тарихад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ