-Аргын тооллын 7 сарын 7. Баасан (Сугар) гараг /2017/



-Аргын тооллын 7 сарын 7. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 14, хөхөгчин хонь, онгоц-18 од, хий суудал, 3 хөх мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Бага халуун-06:18. Лусын тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:01-20:52.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, мал арвидах, төгс жаргалан болно. Гэвч үхэр, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээртэй.
-Гахай, хонь, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Хувраг тойн болох, мал худалдах, хот тохижуулах ажил, замд явах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, мал гадагш өгөх, ажилчин авах, баясгалангийн хурим, газар хагалах, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, ном номлох, сонсох, үр тарихад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ