
-Аргын тооллын 12 сарын 7. Ням (Адъяа) гараг (2025)-Өвлийн эхэн улаагчин гахай сарын билгийн 18, цагаан нохой өдөр, мэнгэ 6 цагаан, суудал төмөр, өглөгт охин-6 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Овоо тахих, лусын буулттай. Их цасны улирал-06:22.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:27-16:59.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, бэрийн үйл, хурим хийх, буян хишгийн даллага авах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, эд, мал худалдан авах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, бузарыг дарж, дайсагнах үйл, мал гаргах, нохой тэжээх, мал хөнгөлөх, хүүр түлэх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.