-Аргын тооллын 9 сарын 27. Бямба (Санчир) гараг (2025)



-Аргын тооллын 9 сарын 27. Бямба (Санчир) гараг (2025)
-Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 5, шарагчин гахай, мэнгэ 5 шар, суудал огторгуй, гар од-16 од, шид барилдлагат өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:45-18:40. 
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Харин могой, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хурим хийх, бэрийн үйл, хүнийг ханаж, төнөх, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, модны үйл, газар хагалах, нохой авах, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ