Ховд аймагт “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2023” наадам зохион байгуулав



Үндэсний их баяр наадмыг угтан Монгол түмний нэгэн бахархал, өв соёлыг харуулах зорилгоор “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” наадам зохион байгуулдаг уламжлалтай. 



Сүүлийн 17 жил явуулж буй энэ арга хэмжээг Ховд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар хамтран өнөөдөр /2023.07.08/ Ард Аюушийн талбайд зохион байгуулав.


Тус наадамд төрийн байгууллагууд хамт олноороо, зарим сум, багийн иргэд Үндэсний дээл, Угсаатны хувцсаараа гоёж оролцлоо. 


“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2023”
наадамд оролцогчдод аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү нар хандан баяр хүргэж, үг хэллээ.  



Үндэсний тэр дундаа угсаатны хувцсаа урлаж залуу хойчдоо өвлүүлэх, хадгалан хамгаалах түүгээр дамжуулан орон нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгаа. Тиймээс өнгөрсөн сард "УГСААТНЫ ХУВЦАС" урлалын сургалтыг зохион байгуулж, урлаачдын ур чадварыг нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд энэ удаагийн наадмаар:

-Олон угсаатны хувцас 
-Орчин үеийн хэв маягийн хувцас гэсэн төрлөөр шалгаруулалт явуулж байна.



Бид жилээс жилд энэ арга хэмжээний цар хүрээг нь тэлж илүү өргөжүүлэх зорилготой байгаа. 
Монгол дээл, хувцсаа хэрэглэж сурахаас гадна, угсаатан бүр өөрсдийн язгуур, хэв маягаар нь урлаж, ашиглаж сурах явдал юу юунаас чухал. 


Энэ жилийн наадам урлаачдын оёсон "УГСААТНЫ ХУВЦАС"-ны ялгарах онцлогийг харуулсан, өөр өөрсдийн өв соёлоо хойч үедээ өвлүүлэн сурталчилсан, түгээн дэлгэрүүлсэн арга хэмжээ боллоо хэмээн орон нутгийн удирдлагууд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.



“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2023” наадамд Үндэсний болон угсаатны дээлээрээ гоёж оролцсон аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын хамт олон:
“Үлэмжийн тансаг
Үндэсний дээлээрээ гоёцгооё” уриа дэвшүүллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ