Ховд аймаг “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-тэй боллоо



Төрийн үйлчилгээг авах гэж иргэд байгууллагаас байгууллагын хооронд явж цаг хугацаа алдан олон шат дарааллаар үйлчлүүлдэг байсан. Тэгвэл энэ асуудлыг халж иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай үзүүлэх үүднээс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Цахим Ховд” хөтөлбөрийн хүрээнд “Нэгдсэн төв” байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Үйлчилгээ авсан иргэд тухайн төвийн үйл ажиллагааанд үнэлгээ өгөх шинэ системийг нэвтрүүлсэн байна. Хамгийн гол нь орон зайнаас үл хамаарах ба хөдөөгийн иргэд ч энэ төвөөр үйлчлүүлж шаардлагатай үйлчилгээгээ авах боломжтой болсноороо давуу юм.



Төрийн үйлчилээний нэгдсэн энэхүү төв нь одоогоор баруун бүс нутагтаа анхдагч болж байна. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ын нэг нь “ТӨРИЙН БҮТЭЭМЖ”. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд тус төвийн үйл ажиллагаа чухал үр дүнгээ өгнө гэж үзэж байна.



ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ