Газар тариалан эрхлэгчид, идэвхтэн байгаль хамгаалагчид, ойн чиглэлийн аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган боллоо

May be an image of 1 person and standing

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Ховд аймаг 20 сая мод шинээр тарих зорилт дэвшүүлсэн. “Тэрбум мод" хөтөлбөрийг Ховд аймаг 2030 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлнэ. Энэ ажлын хүрээнд жилд ойролцоогоор 2.0 сая мод тарихаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, эхний үе шат буюу 2022-2024 оны хугацаанд 9000 га-д бүрэн тариалалт хийнэ. Үүнээс сум бүр 2 га мод үржүүлгийн талбайтай, 10 хүртэлх га талбайд ойн төгөл, ойн зурвас байгуулж, зурвас дотроо олон төрлийн жимс ногоо, тариа, малын тэжээлийн  ургамал тариалж, ногоон орчныг бий болгосон байх урьдчилсан төлөвлөгөөг гаргажээ. 

May be an image of 1 person, sitting, standing and indoor

Иймээс МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар хамтран  "Газар тариалан эрхлэгчид, идэвхтэн байгаль хамгаалагчид, ойн чиглэлийн аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган"-ыг  өнөөдөр /2022.04.11/ зохион байгууллаа.  Чуулганд дээрх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа  280 орчим хүн оролцов. 

May be an image of 1 person and standing
  
Энэ үеэр аймаг, сум бүр  мод, жимс тарих, тариалалтын талбайг нэмэгдүүлэх, бэлтгэх, гар ажиллагааг багасгаж технологийг сайжруулах талаар ярилцаж санал солилцлоо. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймаг, эдийн засгийн үр өгөөжтэй жимс жимсгэний модны тариалалтыг нэмэгдүүлэх, ойжуулалтын чиглэлээр боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллах юм.

May be an image of 6 people, people sitting and indoor

Ховд аймгийн тухайд 7 сая 600 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай. Статистик мэдээллээс харахад аймгийн ойн сангийн 236457 га талбай буюу дөнгөж 29.1 хувь нь ойгоор бүрхэгдсэн. Энэ тоон үзүүлэлтээс харахад мод, ойн төгөл, ойн зурвас, ногоон хэрэм байгуулах нөөц хангалттай байна. Тйимээс "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд айл өрх, албан байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцох нь чухал юм. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ