“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” сэдэвт цахим хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлагууд, 21 аймгийн ХОХБТ-ийн хэлтсийн дарга нар, ерөнхий архитекторууд, орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд баримтлах бодлого, Эдийн засгийн бүсчлэл, тээвэр, ложистик, сумын үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, “Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцов.
Энэхүү хэлэлцүүлэг нь улсын төсвийн болон гадаадын байгууллагын зээл тусламжаар хийгдсэн инженерийн дэд бүтцийн хангамжийг төлөвлөх, барьж байгуулах явцад гарсан алдаа дутагдал бэрхшээлүүдийг шийдвэрлэсэн болон шийдвэрлэх боломж нөхцөлийн талаар хэлэлцэж, цаашид хөрөнгө оруулалтын үр дүн өгөөжийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажилд ахиц дэвшил гаргах зорилгоор зохион байгуулж байгаа юм.