Д.Намсрайжав “АЙМГИЙН АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН” боллоо

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Мянгад нутгийнхны нэгэн бахархал бол “Мянгадын Чонон саарал” гэж алдаршиж ирсэн хурдан хүлэг. Тэрхүү хурдны удам одоо ч хүртэл үргэлжилж тус сумаас олон арван хурд, уяачид төрөн гарсаар байгаа. Тэдний нэг тус сумын уяач Дүгэрсүрэнгийн Намсрайжав юм. Тэрбээр 150-иад адуутай. Өнгөрсөн жил 40-өөд унага бойжуулсан амжилтаар  аймгийн “АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН”-ээр шалгарч хүндтэй шагналаа гардан авлаа. 

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Аймгийн “Алтан унаганы эзэн”-ээр шалгарсан Дүгэрсүрэнгийн Намсрайжав хурдан удмын морьдтой. Адууныхаа өв соёлыг хадгалж хамгаалахын тулд зүүн аймгаас хурдан удмын азарга авч ирж адуун сүргээ чанаржуулсан байна. Овоо тахилга, баг, сум, аймаг, бүсийн наадамд хурдан морьдоо уяж уралдуулан 20 гаруй айраг түрүү авч байжээ.

адуу болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Д.Намсрайжав гуайн шагналыг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, төлөөлөгч Л.Бадамхорлоо, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж нарын хамтаар гардуулж баяр хүргэлээ.

ВИДЕО:



3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ